Хайнань арлын марафонд Өвөр Монголын тамирчин түрүүллээ

Хайнань арлын марафонд Өвөр Монголын тамирчин түрүүллээ


   Хятадын Хайнань арлын марафон өнгөрөгч ням гарагт болж 19 орны 14 мянган хүн гүйлээ. Арлын үзэсгэлэнт газруудаар гүйж өнгөрдөг энэ марафон багийн, эрэгтэй, эмэгтэй, хосын төрөлд болжээ. Хятадын 34 муж болон Малайз, Канад, Орос, АНУ зэрэг улсаас тамирчид марафонд оролцсон байна. Эмэгтэйчүүдийн бүтэн марафонд Өвөр Монголоос оролцсон Ян Юань түрүүлжээ. Тэрбээр уг тэмцээнд гурав дахь жилдээ гүйсэн аж. Хайнань арлын марафон бол Хятадын тамирчдын холбооны алтан ангиллын, арлын хамгийн том таван спортын арга хэмжээний нэг юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.